Нийгмийн хариуцлага

"Эрүүл хүүхэд - аз жаргалтай гэр бүл" сайн үйлсийн аяныг зохион байгууллаа

2017 оны босгон дээр “Эрүүл хүүхэд - аз жаргалтай гэр бүл” сайн үйлсийн аяныг зохион байгуулж, нийслэлийн 4 дүүргийн Өлзийт хороолол, Биокомбинат, Дамбадаржаа, Улиастай, Амгалан, Баянхошуу зэрэг алслагдсан бүсийн гэр хорооллын 28 цэцэрлэгийн Монгол улсын ирээдүй болсон нийт 10,000-н бяцхан үрсэд элдэв химийн орц найрлагагүй, байгалийн цэвэр баталгаатай бүтээгдэхүүн болох витамин болон Монгол орны цэвэр хөрсөнд ургасан чацаргана жимсний “Шар доктор” шүүсийг бэлэглэсэн.