Хэрэгжүүлсэн төслүүд

Grande Villa

Хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас ердөө 3 км зайд, нийслэлийн хамгийн цэнгэг агаартай бүсэд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд буюу үнэ цэнэ нь хэзээ ч буурахгүй, хамгийн ашигтай байршилд байрлана.

“King Tower” тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон нь Монголд анх удаа Франц архитекторын зураг төслөөр, Герман инженерийн хяналт дор баригдсан гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын чанар төдийгүй загвар дизайнд ийнхүү онцгой анхаарснаас гадна таван одтой зочид буудлын жишиг үйлчилгээг оршин суугчдадаа үзүүлдгээрээ бид Монголын зах зээлд цоо шинэ жишиг анхлан тогтоолоо.

5 ОДТОЙ ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНД ХҮРГЭНЭ

Тансаг зэрэглэлийн хотхонуудын хамгийн онцлох давуу тал бол тав тухтай орчин байдаг. “King Tower” хотхон оршин суугчдынхаа тав тухыг хангахын тулд угтан авах ресепшн, долоо хоногийн 24 цагийн турш таны аюулгүй байдлыг хариуцан ажиллах харуул хамгаалалт, зочид хүлээн авах, уулзалт хийхэд тохиромжтой тохилог бизнес лобби зэрэг таван одтой зочид буудлын жишиг үйлчилгээг танд санал болгож байна.

Мөн энтертайнмент төвүүд, тансаг зоогийн газрууд, фитнесс, чөлөөт цаг өнгөрүүлэх бусад үйлчилгээнүүд бүгд хотхоны дотор байрлахаас гадна газрын теннис, хоккей, сагсан бөмбөгийн талбай, түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай, орчин үеийн гэрэлт тохижилт бүхий усан оргилуур, амран суух сүүдрэвч, автомашингүй талбай гээд чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л төрлийн орчинг хотхон дотроо бид цогцлоолоо.

Оршин суугч та бүхэн өдөр тутмын амьдралд шаардлагатай бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Хотхоноосоо гаралгүйгээр VIP Cinema кинотеатр гэр бүлээрээ тухлан сууж кино үзэхээс гадна Австралийн гоо сайхны салоноор үйлчлүүлж, Итали тогоочийн гарын хоолыг тав тухтай орчинд амтлан, эрүүл, чанартай органик хүнсийг өргөн сонголттойгоор худалдан авах зэрэг 40 гаруй нэр төрлийн үйлчилгээг бид оршин суугчдадаа цогцоор нь олгож байна. Хотхон доторх үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлснээр та үнэт цагаа хэмнэж, оронд нь гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах цаг тань нэмэгдэх юм.